Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулиар АН-ын бүлэг завсарлага авлаа

Л.Бямбажав
2023/01/20

Засгийн газраас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хоёр хоногийн өмнө өргөн мэдүүлж, өнөөдөр намрын чуулганыг хаахаас өмнө тус хуулийг  яаралтай горимоор батлах гэж буйг УИХ дахь АН-ын бүлгээс эсэргүүцэж завсарлага авлаа. 

Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль гоё нэртэй энэ хуулийг олон нийт шүүмжилж байна. Мэдээж энэ  хуульд сайн, муу аль аль нь тал байгаа. Гэхдээ хэлэлцүүлгээс харахад Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд ч энэ хуульд итгэхгүй байна лээ. Цахим сүлжээ ашигладаг 3 сая хэрэглэгч байхад тэдний санаа бодлыг сонсохгүйгээр нэг өдрийн дотор өргөн баригдангуутаа эцсийн хэлэлцүүлэг рүү оруулж болохгүй. Яаралтай батлах шаардлагатай хуулийг л ингэж хурдан хэлэлцдэг байх. Тиймээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслөөр АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага хүсч байна" гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар АН-д 14 цаг хүртэл завсарлага өгье гэснээр чуулганы хуралдаааныг түр завсарлууллаа. 



0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18