Б.Чойжилсүрэн: Энэ өвөл утааг бууруулж чадахгүй, үнэнээ л хэлье, ойрд салхи ч багатай байна

Л.Бямбажав
2023/01/16

Гэр хорооллын нэг айл өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш худалдаж ирсэн. Тэгвэл ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор гэр хорооллын түлшний цэгүүдэд Даваа гаригаас  буюу өнөөдрөөс эхлэн  долоо болгож, нэг шуудай түлш нэмж олгож байна. 

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад тэрбээр "Шахмал түлшний өөрийнх нь өртөг борлуулж байгаа үнээсээ өндөр байдаг. 800 гаруй км холоос зөөж авчирдаг. Илүү хэрэглүүлэхгүйгээр айл өрхүүдийн шаардагдах хэмжээнд нь нийлүүлж байгаа гэсэн үг. Долоо болгож нэмэгдүүлсэн нь хүйтрэлттэй холбоотой. Иргэд хэрэглээнийхээ хэрээр л худалдан авч байгаа, дууслаа гэхэд маргааш нь очоод л авах боломжтой.

 Утаа буурахгүй байгаа нь үнэн. Миний хувьд иргэдээ дааруулахгүй байх гэсэн зорилтыг тавьж ажиллаж байна. Даарч болохгүй. Даараад утаатай байвал бүр хэцүү. 

Шахмал түлшний үйлдвэрийн явцад технологийн алдаа гараагүй.Шахмал түлшийг гүйцэт хатаахгүйгээр огт гаргахгүй байгаа. Шахмал түлшний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Мөн өмнөх жилүүдээс илүүтэй хүйтэн өвөл болж байна. Утаа буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь салхи багатай байна. Яг үнэндээ салхитай байхад утаа багасдаг нь үнэн. Энэ жилийн тухайд утааг бууруулах боломжгүй, амжихгүй. харин ирэх өвлийг утаагүй давахын тулд тодорхой шийдэл, гарцыг одоогоор ярьж байна" гэлээ.



16
angry
1
care
11
haha
4
liked
1
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18