Д.Амарбаясгалан: 10 тэрбум бол аймар их мөнгө, анх арай ч үгүй байлгүй дээ гээд итгээгүй

Л.Бямбажав
2023/01/13

УБТЗ-д нүүрлэсэн авлигын асуудлаар Хөдөлгөөн, ачаа тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалантай ярилцаж байна. Түүний хувьд АТГ-ын дарга З.Дашдаваатай үеэлүүд. Уг томилгоонд нь улс төрийн нөлөө орсон эсэх мөн цагдан хоригдож буй С.Батдөлийн талаар шууд тодруулж байна. 


Тэрбээр " Миний дээр хоёр дарга ажилладаг. Миний доор Тээвэр зохион байгуулалтын алба гээд 3000 гаруй хүнтэй мөн Зорчигч тээврийн 1500 хүнтэй алба, Төмөр замын гаалийн алба гэсэн энэ гурван албаны ажлыг би хариуцдаг. Тээвэр зохион байгуулалтын албаны даргаар М.Цогт ажилладаг, энэ алба нь дөрвөн орлогч даргатай. Тэр дөрвөн орлогчийн нэг нь Э.Батдөл. Түүний хувьд 2022 оны гуравдугаар сард томилогдсон, миний хувьд 2022 оны нэгдүгээр сарын сүүлээр томилогдсон. Э.Батдөл өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байсан эсэхийг би мэдэхгүй. Хүний нөөцийн асуудлыг хариуцдаг өөр орлогч дарга бий. Хулгайн хэрэгт холбогдсон болохыг нь ч би мэдээгүй. Сүүлд цахим орчноос л мэдсэн. Би хүний нөөцийн сонгон шалгаруулалтад оролцдоггүй. 

10 тэрбум төгрөг бол аймар их мөнгө. Би анхлан итгээгүй, арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байсан. 

Тэр хүн тэр мөнгийг яаж олсныг бид мэдэхгүй, хуулийн байгууллага нь шалгаж тогтоох байх. Тэр хүнийг хаана, юу хийж байна вэ гээд өдөр бүр дагаад явах биш.  Надаас мэдүүлэг интэр аваагүй. Би бүх баримт бичгийг нь гаргаж өгөөрэй гэж чиглэл өгсөн. Манай дээр хоёр хүн ирж холбогдох материалуудыг ирж авсан. Тодруулах зүйл гарвал эргээд холбогдоно л гэсэн. 

Миний хувьд төмөр замын тээвэр хариуцсан орлогч дарга. Тээврийн бодлогыг том зургаар нь харж ажилладаг гэсэн үг. Бүх мөнгөө төлсний дараа буюу тээврийн хөлс, таталт тавилтынхаа хөлсийг төлснийх нь дараа тэр вагоныг бид хүлээн авч тээврийн бичиг баримтыг нь шалгана. Түүнээс биш төмөр замын тээврийн мөнгийг төлөхгүйгээр явдаг вагон гэж хаана ч байхгүй. Ачаатай вагон гаалийн бүрдүүлэлт хийлээ, гааль зөвшөөрлөө түүний дараа нь төмөр замын тээврийн бичиг баримт үйлдэнэ. 

Тээврийн бичиг баримтыг бүрдүүлэх санхүүгийн бүх бичиг баримтууд цахим болсон. Хэрэв төлбөр нь төлөгдөөгүй тохиолдолд тухайн вагон хөдлөхгүй.  Тэндээс тэр 10 тэрбум төгрөг гарна гэж түүхэнд байхгүй" гэв. 

-АТГ-ын дарга З.Дашдаваатай та үеэлүүд, таны томилгоонд нөлөөлсөн үү?  

-Тэр хүүхэд бол миний хамаатан, тэр хүүхдийг жоохон хүүхэд байхад нь би төмөр замд ажиллаж байсан. Жоохон том болоход нь би төмөр замын орлогч даргаар ажиллаж байсан. Би төмөр замд 30 жил ажиллаж байна. З.Дашдаваа гэдэг хүн миний энэ томилгоонд ямар ч холбоогүй. Яагаад гэвэл намайг ОХУ-ын тал дэмжиж би энэ албан тушаал дээр ирсэн. ОХУ-ын тал дэмжлэг байхгүй бол би энд байхгүй. Яагаад би өөрөө энэ байгууллагад маш олон жил ажиллачихаад албан тушаалд томилогдож болохгүй гэж. Мэдлэг боловсрол нь надад байна. Би яагаад хэн нэгэн хүний туслалцаагүйгээр дарга байж болдоггүй юм бэ. Төмөр замын байгууллага өөрийн гэсэн дүрэм журамтай газар. З.Дашдавааг жаахан хүүхэд  байхад нь би энэ байгууллагад дарга хийж байсан. Ер нь би яагаад хэн нэгэн хүнтэй холбоотой байх ёстой юм. Яагаад эмэгтэй хүн. Яагаад Монгол Улсад дандаа эмэгтэйчүүд рүү дайрч байдаг юм бэ. 




12
angry
5
care
8
haha
2
liked
2
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18