АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр /2023.01.13/ хуралдаж байна. Уг хурлаар намын даргыг сонгох, нэр дэвшигчдийг тодруулах гол асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор намын даргад С.Баярцогт, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Ц.Баатархүү, Ж.Батсуурь, Л.Гантөмөр нар дэвших сураг бий. Энэ талаар Л.Гантөмөрөөс тодруулахад "Би намын даргад нэр дэвшинэ. Тэр ч бүү хэл намын дарга болж 2024 оны сонгуульд намаа ялуулна" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна