Бодит байдал: Парламентын гишүүдийн 20 орчим хувь нь хулгайн асуудалд ороогдсон

Л.Бямбажав
2023/01/13

Одоогоос яг нэг жилийн өмнө Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарлаж байв. Он дамнаж үргэлжилсэн уг томоохон хэрэг өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй хуулийн байгууллагад шалгагдаж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр 87 хүнд холбогдох хэрэг шүүх рүү шилжиж байгаа гэж албаны хүмүүс мэдээлсэн. Эдгээр дунд нэр бүхий гишүүдийн нэрс ч буй. .

Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж байгаа болон яллагдагчаар татагдсан 87 хүний хэд нь УИХ-ын гишүүн бэ?

       

  -ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ МАН-ЫН ГУРВАН ГИШҮҮН ШАЛГАГДАЖ БАЙНА-


УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хилийн хориг тавьж, яллагдагчаар татжээ. Түүнийг "Эрдэнэс монгол" ХХК, "Бэрэн групп" ХХК-ийн зээлд хамаатуулан шалгаж байгаа аж. Тодруулбал, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаас илүү хувь буюу 960 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын үед гарсан бөгөөд энэ нь Н.Алтанхуягийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх 2012-2014 онтой давхцдаг юм.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг НВЦ ХХК-ны зээлд хамааралтай гэж үзэж яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ. Тэрээр НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгтэй олон жилийн найзууд гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүнийг 100 сая төгрөгийн хахууль авч, Хөгжлийн банкнаас зээл авахад нь нөлөөлсөн гэх хардлага бий. Тэрээр зээл олголтод нөлөөлөөгүй гэж мэдэгдсээр ирсэн ч яллагдагчаар татагджээ.

Хөгжлийн банкнаас мэдээлсэн 26 ААН-ийн чанаргүй зээлийн ангилалд Вертекс майнинг партнер ХХК-ийн 33 тэрбум төгрөгийн зээлийг дурдаж байв. Уг зээлд нэр холбогддог УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар мөн шалгагдаж байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хувьд Хөгжлийн банкны захирлаар зургаан сар  ажиллаж байсан юм.Тэрбээр энэ хугацаанд нэг ч зээл  олгоогүй гэж тайлбар өгдөг. Энэ тухай тэрбээр “Надтай холбож яриад байгаа Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн зээл надад ямар ч хамааралгүй. Би Хөгжлийн банктай хэзээ ч холбоотой байгаагүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье. Би өөрийн хүсэлтээр шалгуулъя гээд дөрөвдүгээр сард мэдэгдэл хийсэн. Үүнийхээ дагуу би шалгуулж байгаа. Тиймээс удахгүй эдгээр асуудлууд үнэн зөвөөр шийдэгдэх байх” гэсэн тайлбарыг сүүлд өгсөн.

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн эгчийнх нь компани болох "Вертекс Майнинг Партнер" компани Хөгжлийн Банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан, улмаар чанаргүй зээлдэгчийн ангилалд орсон. Өдгөө тухайн компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлж дуусчээ. Уг зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Ганхуяг шалгагдаж байгаа аж. Түүний хувьд энэ талаар өмнө нь хэвлэлд өгсөн яриандаа  "Хоёр жил намайг гүтгэлээ. Миний төрсөн эгч тэр компанид ажилладаг нь үнэн. Гэхдээ би Хөгжлийн банкнаас зээл авахад нь нэр, нөлөөгөө ашиглаагүй. Шалгуурыг нь хангаад л 100 орчим тэрбум төгрөгийн барьцаа байршуулаад уул, уурхайн компанийн хөрс хуулалт хийхээр зээл авсан юм билээ” гэж ярьж байв.

Хөгжлийн банкны гэх хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн хэрэг шүүх рүү явж шүүгдэгч статус руу шилжсэн. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүс өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкийг шалгах эрүүгийн хэрэгт саад учруулалгүйгээр хэрэг нь шүүх рүү шилжиж байна. хэргийн материалтай танилцаад удахгүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь болох юм байна. 

-НҮҮРСНИЙ ХУЛГАЙД МАН-ЫН ДОЛОО, АН-ЫН ХОЁР ГИШҮҮН ШАЛГАГДАЖ БАЙНА -

Хөгжлийн банкы хэрэгтэй зэрэгцэн удаах улстөрчдийн холбогдсон томоохон хэрэг бол нүүрсний хулгай.

Оны өмнөхөн Засгийн газраас шүгэл нүүрсний хулгайтай  хатуу тэмцэхээ мэдэгдэн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцалсан гэрээнүүдийг ил болгож улмаар хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Үүний дараа АТГ-аас нүүрсний хулгайд нэр холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Одоогоор дээрх тоо нэмэгдэж, олон улстөрч холбогджээ.

Хамгийн эхэнд зарласан 17 нэрс дунд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн,  УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нарыг нэрлэсэн. Тэдний хувьд өнөөдрийг хүртэл өөрсдийгөө өмөөрсөн тайлбарыг өгсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл "гүтгэгдсэн" гэх. Гэвч хуулийн байгууллага ор үндэслэлгүйгээр хүнийг шалгаж, байцаана гэж байхгүй. Нүүрсний хэрэгт шууд болон шууд  бусаар холбогдсон хүмүүс шалгагдаж байгаа гэж АТГ-аас ч мэдээлсэн.

Дээрх нэрс дээр УИХ- ын гишүүн Ж.Мөнхбат, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нар нэмэгджээ.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы хувьд  ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай хамгийн ойр харилцаатай явж ирсэн. Тэд МАН-ын шинэчлэлийн хороонд хамт байсан. Нүүрсний хэрэгт огт холбоогүй гэж мөн л өөрийгөө өмөөрсөн ч  Ш.Раднаасэд гишүүний мэдүүлгийн дагуу түүнээс мэдүүлэг авчээ. Ш.Раднаасэд гишүүн "Б.Ганхуяг чинь Т.Аюурсайханы хүн" гэж чуулганы хуралдаанд хэлсэн удаатай.

 УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

Эрүүгийн хэрэгт татагдан, цагдан хоригдож буй ЭТТ гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар ойрын хамааралтай. Тэр утгаараа Ж.Мөнхбат шалгагдаж байгаа аж. Тэрбээр ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Д.Ариунболдыг томилж байв.

Цаашид хулгайд холбогдсон гишүүд, сайд нарын нэрс нэмэгдэх нь тодорхой. Одоогоор Г.Занданшатарын парламентын гишүүдийн 20 орчим хувь нь хулгайн асуудалд ороогдож байгаагаас харахад эрүүгийн хэргийн сэжигтэн, холбогдогч, яллагдагч нараар  энэ парламент бүрдэх нь бололтой.

 


3
angry
1
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18