Ж.Лхагвасүрэн: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцоно

М.Төгөлдөр
2023/01/13

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ. Сонсголын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хэдэн хүн гэрчээр оролцох бол?

-Сонголыг таван өдөр дараалан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцохоор байгаа. Давхардуулахгүй тоогоор хэчнээн хүн оролцох вэ гэвэл сонсголын эхний өдөр 65 гэрч, хоёр дахь өдөр 47, гурав дахь өдөр 31, дөрөв дэх өдөр 25, тав дахьөдөр 23 буюу нийтдээ 191 оролцогч Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлтэй холбогдуулж мэдүүлэг өгөхөөр төлөвлөсөн байгаа. Бид хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангаад байна.

-Сонсголын талаарх мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх вэ?

-Сонсгол Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуульд заасан дэгийн дагуу зохион байгуулагдана. Сонсголын үйл ажиллагааг Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимаас МҮОНТВ хоёрдугаар сувгаараа орон даяар шууд дамжуулна. Энэхүү шууд дамжуулалт болон Улсын Их Хурлын фэйсбүүк дэх албан ёсны "ParliamentMN" хуудсаас  бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг авчолон нийтэд түгээх боломжтой. Хуралдааны танхимын багтаамж, оролцогчдын тооноос хамаараад танхим руу бусад хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оруулах боломжгүй байгааг ойлгож хүлээж авах байх.

-Сонсголд түр хорооны гишүүд, гэрчээс гадна ямар хүмүүс оролцох вэ?

-Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Монгол Улсын Их Хурлын түүхэнд анх удаа зохион байгуулж байгаа. Сонсголд Хянан шалгах түр хорооны 12 гишүүн оролцоно. УИХ-ын Тамгын газраас бэлтгэл, зохион байгуулалтын талд туслалцаа үзүүлж байгаа ажлын алба оролцоно. Хөгжлийн банкны одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа 10 орчим удирдах албан тушаалтнууд оролцоно. Мөн одоо зээл олголтын үед ажиллаж байсан Хөгжлийн банкны хуучин удирдлагууд оролцоно. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярын урилгаар Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаа ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнууд ажиглагчийн байр суурьтай оролцоно. Мөн тухайн чиглэлээр мэргэшсэн ТББ-ын төлөөллийг оролцуулах хуультай. Энэ дагуу ТББ-ын таван ТББ-ын төлөөлөл оролцохоор болсон. Мэдээж хэрэг хянан шалгах түр хорооноос томилсон хянан шалгагч, шинжээч нар оролцож ажлын тайлан, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах дэгтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18