Цасанд суусан 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

М.Төгөлдөр
2023/01/13

Баруун аймгуудын нутгийн зүүн, говь аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар өнгөрсөн хоногт цас орсонтой холбогдуулан Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Төв аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Баянтүмэн, Говь-Алтай аймгийн Цогт сум, болон нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт нийт зургаан удаагийн цасанд суусан дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Залаатын даваа” гэдэг газар ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5 зорчигчтой  “Бонго-3” загварын ачааны автомашиныг, буцах замдаа “Цагаан давааны хөтөл” гэдэг газар цасанд суусан 38 зорчигчтой, 11 автомашиныг татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18