УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг НВЦ ХХК-ны зээлд хамааралтай гэж үзэж яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ. Тэрээр НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгтэй олон жилийн найзууд гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүнийг 100 сая төгрөгийн хахууль авч, Хөгжлийн банкнаас зээл авахад нь нөлөөлсөн гэх хардлага бий. Тэрээр зээл олголтод нөлөөлөөгүй гэж мэдэгдсээр ирсэн ч яллагдагчаар татагдаад байгаа юм.
“НВЦ” компани нь Төв аймгийн Баянчандмань суманд шувууны аж ахуйн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд 21 сая ам.долларын зээл авч, өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 74 тэрбум. Тус компани зээлийг зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө хангалтгүй зэрэг асуудалтайн дээр ийнхүү авлига хээл хахуулийн асуудал давхар шалгагдаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна