Сэрэмжлүүлэг: Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

Н.Мижидмаа
2023/01/11

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11-13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 01-р сарын 10-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө  баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, баруун аймгуудын нутгийн нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгороор -27...-32 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон голын хөндийгөөр -17...-22 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -12...-17 градус, өдөртөө Увс нуурын хотгороор -24...-29 градус, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай газраар -3...+2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 12-ноос 01 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 21 минутын өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 28 минутын өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 37 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 2 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 2 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 23 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27