С.Батдөлийн хэрэгтэй холбогдуулан 18 хүнээс байцаалт авахаар болжээ

Н.Мижидмаа
2023/01/09

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос бэлэн 7 тэрбум төгрөг, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар С.Батдөлийг өнөөдөр /2023.01.09/ Шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.

 С.Батдөл нь 2021 онд томилогдсон, богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Мөн тэрбээр 2,3 тэрбум  төгрөгийн үнэлгээ бүхий хаусыг иргэн н.Ванчиндоржоос худалдан авах гэж байхдаа баригджээ.  Тухайн хаус нь Хүүшийн аманд байрших Япон маягийн гарден буюу Фүжи гарден хотхоны хаус аж.

Фүжи гарден төслийг хувьцаа эзэмшигчийг нь сонирхвол, 60 хувийг нь Монгол Улсын иргэн Д.Даваасүрэн, 40 хувь нь Япон улсын иргэн Мичио нар эзэмшдэг юм байна. С.Батдөл 2.3 тэрбум төгрөгийн худалдан авалтыг төслийг хэрэгжүүлэгч компаниас нь бус туслан гүйцэтгэгч тал буюу иргэн н.Ванчиндоржоос бартерынх нь хаусыг авахаар гэрээ байгуулсан гэх мэдээлэл бий.

АТГ, Эрүүгийн цагдаагийн албанаас хамтарсан ажлын хэсэг гарч С.Батдөлийн дээрх хэрэгтэй холбоотойгоор 18 хүнээс байцаалт авахаар болжээ.

11
angry
1
care
4
haha
3
liked
6
love
4
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18