Улсын дээд шүүхийн хуралдаанаар С.Эрдэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэнэ

М.Төгөлдөр
2023/01/09

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр товлолоо.Хуралдаанаар Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс ирүүлсэн “Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдөл болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд шүүгч нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны санал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг тус тус хэлэлцэхээр товложээ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Тамгын газрын 2022 оны тайлан, Ерөнхий шүүгчийн захирамжаар байгуулсан Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны тайлантай тус тус танилцана.


3
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18