​4680 тээврийн хэрэгсэлд "Эрдэнэс Тавантолгой" ХК "С" зөвшөөрөл олгоно

М.Төгөлдөр
2023/01/09

Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийг 2011 онд байгуулсан байдаг. Тус хэлэлцээрийн 3.1-д “…хэлэлцэн тохирогч нэг талын машин хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэхдээ хэлэлцэн тохирогч нөгөө талын эрх бүхий байгууллагаас олгох зорчих зөвшөөрөл, онцгой зөвшөөрөл авч нэвтэрнэ” гэж заасан. Уг хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын талаас Монгол Улсад хүлээлгэн өгсөн зорчих болон онцгой зөвшөөрлийн бичгийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх Монгол Улсын дугаартай тээврийн хэрэгсэл тус бүрд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олгосоор ирсэн. Харин энэ оноо эхлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК С зөвшөөрлийг олгодог болж байгаа. 

Энэ хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд 7800 тээврийн хэрэгсэлд уг зөвшөөрлийг олгох учиртай. 

Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК 4680 тээврийн хэрэгсэлд "С" зөвшөөрлийг олгоно, харин 2982 тээврийн хэрэгсэл Цагаан хад дээр, 1698 зөвшөөрлийг хил нөхцлөөр буюу биржээр арилжаална гэдгийг хэллээ. 

Хэлэлцээрийг хэрэгжүүлэх яам хоорондын протоколын 2.2-т “С төрлийн зорчих зөвшөөрлийг байнгын ачаа тээвэр хийх тээврийн хэрэгсэлд олгох бөгөөд олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн дотор олон удаа хил нэвтрэхэд хүчинтэй байна” гэж заажээ. Энэхүү төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг уул уурхай экспортын тээвэр гүйцэтгэж буй тээврийн хэрэгслүүдэд олгодог билээ.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18