Гэрээс нь 10 гаруй тэрбум төгрөг хураасан С.Батдөлийг хорих эсэхийг маргааш шийднэ

Л.Бямбажав
2023/01/08

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ сарын 6-ны өдөр  саатуулж, 48 цаг цагдан хорьсон. Гэвч түүнийг  өчигдөр сулласан гэх мэдээлэл байна. 

Тэгвэл түүнийг цагдан хорих эсэх шүүх хурал маргааш /2023.01.09/-ны  11 цагт Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн танхимд зарлагджээ.

Сануулахад, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг  энэ сарын 6-ны шөнө өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан. С.Батдөл нь 2021 онд томилогдсон богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн. 
Албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхийн тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний шан харамж авч нүүрс тээврийн үйл ажиллагааны очер дугаарыг зохицуулан өгч авлига авдаг байж болзошгүй аж. 
Мөн өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж 10 гаруй тэрбум төгрөг хураан авчээ. Мөн гэрээс нь их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах худалдан авах гэрээнүүд байсан аж. 


1
angry
0
care
2
haha
1
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18