Сүхбаатар аймагт сүрьеэгийн вакциныг галзуу өвчнөөс сэргийлэх вакцинтай андуурч 11 хүнд тарьжээ

Н.Мижидмаа
2023/01/06

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар 2022 оны 12-р сарын 05-нд нохойд уруулсан иргэдэд  галзуу өвчнөөс сэргийлэх вакцин хийх гэж байхдаа андуурч сүрьеэ өвчний эсрэг вакциныг 11 хүнд тарьсан гэх мэдээлэл байгаа юм. Тэдгээр иргэдийн дунд 8 болон 12 настай  хоёр хүүхэд байжээ.

Бид уг асуудлаар Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулаас тодруулахад: " Галзуу өвчнөөс сэргийлэх вакциныг иргэдэд хийх гэж байгаад андуурч, сүрьеэгийн вакцин тарьсан нь үнэн. Бид уг асуудалд хяналт, шалгалт тавьж ажиллаж байна. Вакцинд хамрагдсан иргэдийн биеийн байдлыг хяналтад авсан байна. Одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлгээс иргэдийг ирэх зургаадугаар сар хүртэл тогтмол хяналтад байлгана" гэлээ.


9
angry
0
care
2
haha
2
liked
3
love
3
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18