ГХЯ: "УАЗ-469" маркийн машинд хэт их ачаа ачиж явдаг гэх үндэслэл хэлээд Хятадын талаас хориглосон

Н.Мижидмаа
2023/01/04

БНХАУ хилээ нээхтэй холбоотойгоор ГХЯ-наас мэдээлэл хийлээ. Нэгдүгээр сарын 08-наас БНХАУ хилээр нэвтрэхийг сэргээж буй.
ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл: БНХАУ олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан манай улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгье. Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гурван жилийн дараа буюу 2023 оны нэгдүгээр сарын 8-ны Ням гарагийн 08:00 цагт нээнэ.

- Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Коронавирусийн халдварын халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн болон PCR шинжилгээний хариу эерэг гарвал Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.

- БНХАУ-ын гаалийн аппликэйшныг ухаалаг гар утсаараа эсвэл цаасан хэлбэрээр англи болон хятад хэл дээр бөглөж, урьдчилан мэдүүлсэн байх ёстой. Нэгдүгээр сарын 8-ны өдрөөс 8 хүнээс доош суудалтай, 20 машиныг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын талын түншээрээ дамжуулан тус улсын гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ. Хуучин загварын "УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүйг Хятадын талаас мэдэгдсэн. Учир нь тус улсын тээврийн хэрэгслийн стандартыг хангахгүй гэж үзсэн. "УАЗ-469" маркийн машинд хэт их ачаа ачиж явдаг гэх үндэслэлээр Хятадын талаас хориглосон. Монгол Улсад ирж буй гадаадын иргэд эрүүл мэндийн асуумж бөглөж нэвтрэх юм.

Бичлэгээр үзэх:



24
angry
1
care
3
haha
27
liked
6
love
12
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18