Онцгой дэглэм тогтоосноос хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ

М.Төгөлдөр
2023/01/04

Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэглэм тогтоосноос хойш тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирчээ.

Тодруулбал нүүрс ачилтын хэмжээ оны эхний 10 сарын дунджаар 600 мянга тонн байсан бол онцгой дэглэм тогтоосноос хойш 4 дахин нэмэгдэж сард 2.5 сая тонн нүүрс ачсан байна. Өнгөрсөн 2 сар гаруйн хугацаанд 4.1 сая тонн нүүрс олборлож, 5.5 сая тонн нүүрс уурхайн амнаас ачуулж, 4.1 сая тонн нүүрс экспортолжээ.

Борлуулалтын орлогыг 500 сая ам.доллараар нэмэгдүүлж, энэ оны нийт борлуулалтыг Эрдэнэс Тавантолгой ХК байгуулагдснаас хойш хамгийн өндөр төвшинд буюу 1.1 тэрбум долларт хүргэжээ.

Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд 4 дүгээр улиралд Монголбанкинд 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байсан бол энэ үүргээ давуулан биелүүлж 588.8 сая ам долларын борлуулалт Монгол банкинд 416.6 сая ам.доллар төвлөрүүлсэн байна.

Мөн онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, сахилга хариуцлага сайжруулах, чиг үүргийн давхардал арилгах ажлуудыг шат дараатай хийж эхлээд байна. Үүний дагуу нийт 14 алба, нэгжийг татан буулгаж, 52 хүнийг ажлаас чөлөөлсний 24 нь удирдах албан тушаалтан байжээ. Үүнээс сахилга хариуцлага алдсан 13 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, бүтэц сайжруулах ажлын хүрээнд 25 хүнийг чөлөөлсөн байна.

Дашрамд дурьдахад Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээ зарласнаас хойш нүүрсний гэх хэрэгт хууль хяналтын байгууллага 56 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-д удирдах ажил хийж байсан 9 хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн байна.

 


0
angry
0
care
3
haha
24
liked
2
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18