М.Баяраа: Нийслэлд замын хажуугийн цас цэвэрлэдэг хоёр машин байдаг ч хоёр дугуйгүй, хоёр жил хүлээж байна

М.Төгөлдөр
2023/01/03

Нийслэлийн Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны даргаар М.Баярааг томилсон. Тэрбээр ажлаа авсан даруйдаа нийслэлчүүдэд тулгамдаад буй халтиргаа, гулгааг арилгах ажилд ханцуй шамлан орсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр "Нийслэлд замын хажуугийн цас цэвэрлэдэг хоёр машин байдаг ч хоёр дугуй нь байхгүй, хоёр жил хүлээж байгаа юм байна. Цаашид хотын цас, мөс цэвэрлэдэг техникүүдэд парк шинэчлэлийн ажлыг хийх цаг нь болсон. Одоогоор хангалттай техник хэрэгсэл байхгүй" гэдгийг онцолсон байна. 

Хотын Ерөнхий менежерээр томилогдоод буй М.Баяраа нь 1995 онд нийслэлийн 18-р дунд сургууль, 2000 онд БНХАУ-ын Багшийн их сургууль2004 онд Японы Киорин их сургууль2012 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг тус тус төгссөн. Гадаад хэлний багш, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын хөгжлийн мэргэжлээр магистр зэрэгтэй юм. Мөн Их Британид англи хэл менежмент, БНСУ-д Төсөл санхүүгийн удирдлагаЯпонд Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах цогц аргачлал, БНХАУ-д Засаг захиргаа, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт чиглэлээр суралцсан.

Ажлын туршлагын тухайд 2004-2006 онд “Эм-Си-Эс холдинг”-д төслийн зохицуулагч, 2006-2007 онд Японы олон улсын Жайка байгууллагад төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, 2009-2011 онд “Эм Ти Си партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2011-2012 онд Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга, 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2020-2022 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд хятад, англи, япон, орос хэлтэй ажээ. 


9
angry
0
care
4
haha
4
liked
5
love
3
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18