​ Эрэлийн Эрдэнэбатын Хөгжлийн банкнаас авсан зээл 10 дахь жилтэйгээ золголоо

М.Төгөлдөр
2023/01/03

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд давж банк дампуурах эрсдлээс гарсан сайхан мэдээтэй 2022 оныг үдлээ. Харин одоо үлдэгдлийг нь төлүүлэх хэрэгтэй. Нэг сэдвээр нэг сэдвийг дарж эцэст нь ард иргэд хохирдог явдлыг ардаа орхиж эхэлсэн ажлаа гүйцээдэг байх хэрэгтэйг Монголчууд бид мартах учиргүй. Ирэх он сонгуулийн жил. Хөгжлийн банкнаас эхлээд нүүрсний хэрэг гээд нийгэмд ил болж буй шударга бус үйл явдалтай хэн холбогдож буйг бид анхааралтай харж, ирэх жилүүдэд хэнээр төр засаг түшүүлэхээ сонгох учиртай. Учир нь их мөнгөтэй холбоотой шударга бус үйл явдлын ард улс төрчид бат бөх оршсоор байна.
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт хийгээгүй, үлдэгдэлтэй байгаа компаниуд, тэдний эздийг манай сайт сануулсаар байх болно. Өнөөдрийн байдлаар 16 зээл бүрэн төлөгдсөн, үлдсэн нь зээлийн үлдэгдэлтэй болон эргэн төлөлт хийгээгүй байгаа юм. Тэдний нэг нь Эрэлийн Эрдэнэбат.
1. Эрэлийн Эрдэнэбат
Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалж зээл авсан Б.Эрдэнэбатын Хөгжлийн банкинд төлөх өрийн хэмжээ 197 тэрбумд хүрсэн. Төлөгдөөгүй 10 дахь жилийн нүүр үзэж байна.
№ Зээлийн дугаар
Зээлийн дүн Хугацаа
1 З-БҮК-ХО 2013-143 дугаартай Зээлийн гэрээ 14.0 сая ам.доллар 2013 оны 08 сарын 16-ны өдөр
2 З-БҮК-ХО 2014-49 дугаартай Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ 13.1 сая евро 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр
3 З-БҮК-ХО 2015-82 дугаартай Зээлийн гэрээ 9.0 сая ам.доллар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Хуулийн байгууллагаас түүнийг шалгаж, яллагдагчаар татахдаа хилийн хориг тавьсан ч хилийн хоригийг 2021 оны 10 дугаар сард цуцалсан байдаг. Үүний дараахан тэрээр гадагшаа яваад сураг тасраад байна.

2. Хөтөл ХХК
11 дэх жилтэйгээ золгож буй Хөтөл ХХК-ийн зээлийн хэмжээ 295 тэрбум төгрөг. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалахаар гэрээлсэн ч 2014 оноос хойш хэвийн ажиллаж буй үйлдвэрийн өр төлөгдөөгүй өнөөдрийг хүрлээ. Анх зээл авахдаа 2 тэрбум төгрөгтэй тэнцэх машин механизмтай байсан ч ирээдүйд олон орлогод суурилан зээлийг олгосон нь Худалдаа хөгжлийн банкны сахал Д.Эрдэнэбилэгтэй холбоотой. Барьцаагүй зээл авдаг, авсан зээлээ төлдөггүй гээд олон асуудлыг дамжин 11 жилийн нүүр үзжээ.
Дашрамд дурдахад уг зээлийг зориулалтын бусаар ашигласан, мөнгө угаалт хийсэн байх магадлалтай зэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм.
3. Бэрэн групп
Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарыг халаасаар нь холбосон Бэрэн группийн зээлийн хэмжээ 159 тэрбумд хүрээд байна. Бат-Үүлийн Чулуудайн “Гранд лайн” ХХК нь БЗД-ийн 12 дугаар хороонд 3300 айлын “Түмэн Амгалан” цогцолбор хороолол барих төсөл, Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын 720 болон 120 айлын Ё блок орон сууцны хороолол барих төсөл, ТОСК ТӨҮГ-ын хэрэгжүүлсэн “Буянт-Ухаа-2” орон сууцын хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. Авсан зээлийнхээ 60 орчим хувийг зориулалт бусаар ашигласан гэж холбогдох байгууллагаас мэдэгдэж байсан. Зээлийн эргэн төлөлт хийх хугацаа 2020 онд дууссан бөгөөд Хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сард шүүхэд шилжүүлсэн байдаг


8
angry
0
care
2
haha
1
liked
3
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 17 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 18 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 18 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 22 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 23 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27