“Эрдэнэс Монгол” ХХК-д 88 ажлын байрны “СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ”-ыг олон нийтэд нээлттэй зарлаж байна

М.Төгөлдөр
2023/01/02

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор 88 ажлын байрны “СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ”-ыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.

                                              “Эрдэнэс Монгол” ХХК-ийн товч танилцуулга

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50-иас дээш хувийн хувьцааг эзэмшдэг, мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аар дамжуулан эзэмшдэг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд удирдлагаар ханган ажиллаж байна. Харьяа болон охин компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах зорилготой компани юм.

“Эрдэнэс Монгол” компанийг шинэчлэн зохион байгуулж групп, нэгдлийн хэлбэрээр ажиллуулахтай холбогдуулан 2022 оноос Монгол Улсын томоохон үйлдвэрүүд болох “Эрдэнэт” болон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг тус компанийн харьяанд шилжүүлэн ажиллуулж эхлээд байна.

Бид дараах “Нээлттэй ажлын байр”-ыг зарлаж, Танд ажлын таатай орчин нөхцөл, өрсөлдөхүйц цалинг санал болгож байна. 

Ажлын байр тус бүр дэх сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://e-tanhim.gov.mn/jobad  сайтаас үзнэ үү. 

Бүртгэл:  2023.01.02 – 2023.01.16-ны өдрүүдэд https://e-tanhim.gov.mn/ сайтаар бүртгэнэ.

Шалгалт: 2023.01.26 – 2023.01.28-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.

Ярилцлага: 2023.01.30–2023.02.01ний өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.

Санал, хүсэлт, тодруулах зүйлс байвал

Та Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төв, “Эрдэнэс Монгол” ХХК-ний 75553399-223 утсаар хандах боломжтой.

 

                                                      СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ


5
angry
0
care
3
haha
1
liked
0
love
3
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18