С.Бямбацогт: Зөвшөөрөл дагасан авлига, хүнд суртлыг арилгалаа

М.Төгөлдөр
2023/01/02

Иргэд, аж ахуйн нэгжид учирдаг хүндрэл дарамтыг багасгаж, давхардал хийдлийг арилгахын тулд С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан Зөвшөөрлийн тухай хууль 2023.01.01-нээс хэрэгжиж эхэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монголын баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, татвар төлөгч, ард иргэд, ААН-үүдийг маш том дарамт, хүлээсээс чөлөөлсөн чухал хууль хэрэгжиж эхэллээ. Анх 2002 онд тусгай зөвшөөрлийн хуулийг баталсан. Тэр үед төрөөс 200 орчим тусгай зөвшөөрлийг олгодог байсан. Биднийг хууль санаачилж байхад 2019 онд тусгай зөвшөөрлийн тоо 1400 байсан бол хууль батлагдах үед 1600 хүрсэн байна. Зөвшөөрөл олгох нэрээр иргэд, ААНБ-ыг дарамталдаг, шан харамч авдаг, үйлдэл болон эс үйлдэхүйгээрээ авлигыг цэцэглүүлэх таатай орчныг бий болгож байсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр зөвшөөрлийн тоо 1600-аас 365 болж, тав дахин ийнхүү буурлаа” гэж онцолжээ.

Хууль хэрэгжиж эхэлснээр:

-Ард иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахаас бусад бүх үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй болно. Гагцхүү эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, байгаль экологитой холбоотой үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох хүсэлт илгээнэ.

-Зөвшөөрлийн тоог дахин нэмэгдүүлэх боломжгүй болох бөгөөд зөвхөн хуульд өөрчлөлт оруулснаар нэмэх болно.

-Ерөнхий сайдын дэргэд зөвлөл бий болно. Энэ зөвлөл нь гурван жил тутам бүх зөвшөөрлүүд дээр аудитын шинжилгээг хийж зайлшгүй шаардлагатайг нь авч үлдэж, хэрэггүйг нь тухайн жил бүр хасаад явах болно.

-Зөвшөөрөл олгох процессын харилцааг салбарын хуулиар нарийвчлан зохицуулаагүй тохиолдолд Зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 23 өдөрт буюу хуанлийн 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэхээр зохицуулсан.

-Зөвшөөрлийн жагсаалтад туссан зөвшөөрөл тус бүрийн эрсдэлийг үнэлсний үндсэн дээр энгийн болон тусгай зөвшөөрөл гэж ангилсан. Төрийн байгууллага хуульд заасан хугацаанд өргөдлийн хариуг шийдвэрлээгүй тохиолдолд Энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно.

-Зөвшөөрлийн үйл явцыг зөвшөөрөл хүссэн иргэн цахимаар хянадаг болно

-Зөвшөөрөл сунгах өргөдлийг ажлын 15 өдөр буюу хуанлийн 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно.

-Төрийн байгууллагын зүгээс иргэн, ААНБ-н зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө энэ тухай мэдээллийг зөвшөөрөл эзэмшигчид мэдэгддэг болно

-Зөвшөөрөл эзэмшигч татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол зөвшөөрлийг анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгаж болно

-Энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй, тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй хугацаатай олгоно.

-Хөрөнгийн үнэлгээний нэгдсэн журам, стандарттай болж байна.

-Төрийн өмчит компанийн хөрөнгийн үнэлгээг аж ахуйн нэгжүүд хийнэ

Зөвшөөрөл олгох, сунгах процессын үйл ажиллагааны хугацаатай холбоотой зохицуулалтууд:

-Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд хариуг өгдөг байх, зөвшөөрөл хүсэгч ч баримт бичгийн бүрдүүлбэрийг үнэн, зөв хуулийн дагуу, хугацаандаа бүрдүүлдэг байх аль аль талыг хариуцлагажуулах хөшүүрэг болгох зохицуулалтуудыг тусгасан

-Баримт бичгийн бүрдэл шалгах 2 хоног: Өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгана. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлнэ. Баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хоног хүртэл хоног байна

-Магадлан шалгах ажиллагаа таван хоног / энгийн зөвшөөрөл /, 10 хоног / тусгай зөвшөөрөл /: Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг ажлын 10 өдрийн дотор, энгийн зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор магадлан шалгаж, шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг нэг удаа ажлын таван өдрөөр сунгана.

-Шийдвэр гаргах таван хоног: Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргана. Дээрх хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол энгийн зөвшөөрлийг олгосон тооцно.

-Баримт бичгийн бүрдэл шалгах 2 хоног: Хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгана. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлнэ. Баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх хугацаа 10 хоног хүртэл байна.

-Магадлан шалгах хугацаа: Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор, энгийн зөвшөөрлийг ажлын гурван өдрийн дотор магадлан шалгаж, шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг нэг удаа ажлын гурван өдрөөр сунгана. Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрлийг сунгах эсэх шийдвэрийг гаргана. Хэрвээ дээрх хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол тусгай болон энгийн зөвшөөрлийг сунгасанд тооцно.

 


5
angry
0
care
2
haha
3
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 18 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 19 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 19 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27