Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Хэнтий аймаг “Нэг баг – Нэг агт” аяныг дахин үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Тус аян нь хил орчмын аюулгүй байдлыг хангах, хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд анх 2014 онд, мөн 2022 онд амжилттай хэрэгжиж байсан удаатай.

 Энэ жил “Нэг баг – Нэг агт” аяныг аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мөн сумдын Засаг дарга нартай байгуулсан “Төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн гүйцэтгүүлэх” гэрээний хүрээнд гурав дахь удаагаа хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Аяны хүрээнд Хэнтий аймгийн 18 сумын 89 багаас уналгын агтыг хандивлаж, Хилийн цэргийн 0287 дугаар ангийн хилчдийн морины хангалтыг нэмэгдүүлж байна.

 Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь өчигдөр хилчдэд уналгын агтыг хүлээлгэн өгч, хилчдийн хариуцлагатай, амаргүй албанд талархал илэрхийлсэн юм.

 “Дархан хилийн манаанд зогсож буй хилчид бол эх орны маань бат найдвартай хамгаалалт. Та бүхний албанд аймаг, орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг” хэмээн аймгийн Засаг дарга онцоллоо.

 Энэхүү аян нь нутгийн ард иргэд, төр захиргааны байгууллагуудын хамтын оролцоог бий болгож, эх орныхоо хилийн манаанд бат бөх дэмжлэг үзүүлж буй сайн жишээ болон төлөвшөөд байна.


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18