Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

М.Төгөлдөр
2023/01/02

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ.  Бүртгэл хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сонгон шалгаруулалт Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгөх аж.

Тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
  • 168 см-ээс дээш өндөртэй
  • Биеийн зөв хөгжилтэй
  • Цэргийн алба хаасан бол давуу тал болно
  • Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
  • Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал:

  • Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
  • Ял шийтгэлийн лавлагаа
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
  • Иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
  • Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
  • Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар


23
angry
0
care
9
haha
23
liked
7
love
6
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18