Сүхбаатарын талбайд “Мөнгөн үдэш” цэнгүүн болно

Л.Бямбажав
2022/12/31

НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүрийн шинэ жилийн өдрөөр баярын арга хэмжээ зохион байгуулж, нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо угтдаг уламжлалтай. 2001 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн Улаанбаатарын “Мөнгөн үдэш” хөтөлбөр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил цахим хэлбэрээр үзэгчдэд хүрсэн. 

Тэгвэл тус баярын хөтөлбөрийг энэ жил Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний 21:00-00:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Баярын хөтөлбөрт “Lumino”, “Татар”, “Сүнс”, “Gangbay”, “Ice Top”, “S4” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, реппер Nene, Ginjin, Mrs M, Fla, OZ болон “Тоонот” студийн уран бүтээлчид оролцож, нийслэлчүүдтэйгээ хамт шинэ оноо угтах юм. Тус арга хэмжээг UBS, TV8 телевиз шууд дамжуулна. Түүнчлэн он солигдох мөчид Сүхбаатарын талбай болон Монголын Хүүхдийн ордны талбайд ёслолын буудлага хийнэ.

Улаанбаатарын “Мөнгөн үдэш” баярын хөтөлбөрийн дараа нийтийн тээврийн 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд зүгт байрлах зогсоолоос иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.



7
angry
0
care
1
haha
2
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18