Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүллээ

Л.Бямбажав
2022/12/31

Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагчид, ажилтан албан хаагчид аа!

 Дэлхийн энхийн үйлсэд оролцон үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж яваа цэнхэр дуулгат Энхийг сахиулагчид аа!

 Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, өнөөгийн амар тайван амьдралыг цогцлооход залуу нас, оюун ухаан, хөдөлмөр бүтээлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа Ахмад дайчид аа!

 Та бүхэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яам байгуулагдсаны 111 жилийн ойн баярын болон ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье!

  Улиран одож буй 2022 он Батлан хамгаалах салбарын хэмжээнд “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэх” зорилтыг хангах хүрээнд хууль эрх зүйн шинэчлэлтээ үргэлжлүүлсэн, шинэ төрлийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагааг жигдрүүлсэн, гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан, сургалт, дадлагаа идэвхжүүлсэн, энхийг дэмжих ажиллагаа, улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын болон бусад ажилд манлайлан оролцсон, түүхт ойн цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан, алба хаагчдынхаа ажиллаж амьдрах орчин, нөхцөлийг сайжруулсан, цалин хөлсийг нэмэгдүүлсэн зэрэг ололт, амжилтаар дүүрэн, түүхэн онцлог жил боллоо.

 Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд Улсын Их Хурлаар Цэргийн тагнуулын байгууллагын тухай хуулиа батлуулж, Зэвсэгт хүчний бүтцэд дахин байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ээ шинэчлэн баталгаажуулж, Цэргийн алба хаагчдынхаа цэргийн цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоож, Зэвсэгт хүчин “Үйлдвэрлэгч”, “Бүтээн байгуулагч” байх зорилтыг эрчимжүүллээ.

 Батлан хамгаалахын гадаад харилцаа урьд байгаагүйгээр өргөжин тэлж, цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэн 38 улстай цэргийн дипломат харилцаатай болж, олон улсын байгууллага, бусад улсуудтай өндөр хэмжээний харилцан айлчлал, уулзалтуудыг амжилттай явуулж, тодорхой үр дүнд хүрлээ.

 Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал”-ыг эх орондоо анх удаа зохион байгуулж, гадаадын 30 гаруй орны төлөөлөгчид оролцож, Монгол Улс, эмэгтэй энхийг сахиулагчдын жендерийн санаачлагч орон боллоо.

 Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн авилга, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилтыг Батлах хамгаалах салбар хэрэгжүүлж, авлигын эсрэг олон ажил, арга хэмжээг авч ажилласны үр дүнд 2022 онд бүх төрийн байгууллагуудын дунд явуулсан “Шударга байдлын үнэлгээ”-гээр тэргүүлсэн амжилтыг үзүүллээ.

 Айлчлан ирж буй 2023 онд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлсэн, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангасан, салбарын хэмжээнд бүхий л талын шинэчлэл эрчимжсэн өрнүүн их амжилт, бүтээлийн жил байх болно гэдэгт итгэлтэй байна.

 Ингээд Та бүхэндээ ирж буй 2023 оноо төвшин дүүрэн угтаж, амжилт бүтээл арвин, санаж сэдсэн үйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 Монгол цэргийн сүлд хийморь улам мандан бадрах болтугай.

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,   БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД

ГҮРСЭДИЙН САЙХАНБАЯР

 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 

 


3
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТААНАГҮЙ ГОВЬ 14 минутын өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 32 минутын өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 39 минутын өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 48 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 2 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 2 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 23 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28