​МАН-ын бага хурал: Тогтолцооны өөрчлөлт хийхийг дэмжлээ

Л.Бямбажав
2022/12/31

 МАН-ын Бага хурлын II хуралдаан  цахим хэлбэрээр өчигдөр буюу арван хоёрдугаар сарын 30-ны өдөр  зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хуралд Нийслэл, аймаг, сумаас сонгогдсон Бага хурлын  354 гишүүн  оролцсон юм. Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 30 дугаар Их хурлаас баталсан 15-р тогтоолын хэрэгжилтийн талаар Бага хурлын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Бага хурлын гишүүд Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг яаралтай хийх, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тооцох хариуцлагыг чангатгах зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлж байлаа. Мөн МАН-ын Бага хурлын II хуралдаанд оролцогчид Монгол Улсын Их Хурлын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны  80 дугаар тогтоолоор зарлагдсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгыг үр дүнтэй зохион байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны болон хууль эрх зүйн зохих өөрчлөлт шинэчлэлийг хийх нь зүйтэй хэмээн үзлээ.

 Бага хурлаас тогтоол гаргаж “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгад  Монгол Ардын Намын байр суурийг 30 дугаар Их хурлын 15 дугаар тогтоолын агуулгын хүрээнд илэрхийлэн оролцож, дэмжиж ажиллахыг Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон УИХ дах намын бүлэгт даалгасан байна. МАН-ын Бага хурлын II хуралдаанаас намын  Орон тооны  бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг сонголоо. 

Мөн Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар  Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал нарыг сонгон баталлаа.







11
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18