Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга залруулга гаргав

Л.Бямбажав
2022/12/30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар цомоо хийлгэж амжаагүй учраас улсын заан Б.Бат-Өлзийд үүрд хадгалуулсан цомыг буцааж авсан мэт цахим орчинд ойлголтын зөрүүтэй, бодит үнэнтэй үл нийцэх мэдээлэл тархаж байгаад  Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр залруулга гаргажээ.

Уг залруулгад 

1. Үүрд хадгалагдаж үлддэг дурсгалын цом нь улсын заан Б.Бат-Өлзийд хадгалагдаж байгаа болно.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны үндсэн цом нь журмын дагуу шилжин явдаг цом юм.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд хоёр удаа түрүүлсэн бөхөд цомыг үүрд хадгалуулна гэдэг үг үсэг дүрэм журамд огт байхгүй болно.

4. Үндсэн цомоос гадна үүрд хадгалагдах дурсгалын цом гэж байдаг. Тэрхүү дурсгалын цомыг түрүүлсэн бөхөд үүрд хадгалуулдаг журамтай. /Одоо цахим орчинд гараад байгаа үүрд хадгалуулав гэдэг үгтэй батламж бол тэрхүү цомыг дагалдан очдог батламж юм/

5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд 2 удаа түрүүлсэн 3 бөх байна. Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан, Монгол Улсын заан Б.Бат-Өлзий гэсэн гурван бөх. Эдгээр бөхчүүдийн хэнд ч журмын дагуу үндсэн цом үүрд хадгалагдаж үлдээгүй болно.

6. Энэ жилээс эхлэн бөхчүүдээс гаргасан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд 3 удаа түрүүлсэн бөхөд үндсэн цомыг үүрд хадгалуулахаар журамд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлттэй уялдан нэг шинэ цом хийлгэсэн нь одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хадгалагдаж байна.

Жич: Гурав дахь зураг бол 2018 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлсэн бөхөд үүрд хадгалуулсан дурсгалын цом болно.



17
angry
3
care
83
haha
1
liked
5
love
9
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18