ДАРХАН: Тив дэлхийн спортын уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн сурагчдад шагнал гардууллаа

Л.Бямбажав
2022/12/30

Олон улсын болон тив дэлхийн спортын уралдаан тэмцээнд амжилт үзүүлэн эх орон, аймаг орон нутгийнхаа нэрийг гаргасан 25 тамирчныг аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, шагнан урамшууллаа.
Амжилт үзүүлсэн эдгээр тамирчдад мөн дараагийн уралдаан тэмцээнд оролцоход нь зориулж тус бүр нэг сая төгрөг, шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан 2 тамирчинд тус бүр 3 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

 
Мөн тамирчдаа уралдаан тэмцээнд бэлтгэх, дасгал сургуулилт хийхэд шаардлагатай хувцас хэрэглэгдэхүүн авахад зориулан Шилдгийн шилдэг спортын холбоогоор шалгарсан Чөлөөт бөхийн холбооны 2023 оны үйл ажиллагаанд 20 сая, Шилдэг холбоогоор шалгарсан Шатрын холбоо, Хоккейн холбоонд тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Энэ жилийн Спортыг дэмжигч байгууллагаар 10-р цэцэрлэг, Дархан Эмпати сургууль, Цагдаагийн газар тус тус шалгарсан юм.

 
Спортын амжилт гаргасан шилдэг сурагчид чөлөөт бөх, самбо, жудо бөх, үндэсний бөх, сумо бөх, бокс, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, талбайн теннис, софт теннис, цана, байт харваа, бадминтон, спорт бүжиг, дугуй, кикбокс, крикет, даам, шатар, хоккей зэрэг спортын олон төрлөөр олон улс, тив дэлхийн уралдаан тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн байна.


Аймгийн Засаг дарга нийт тамирчид, багш дасгалжуулагчдын цаашдын уралдаан тэмцээнд улам их амжилт хүслээ. Мөн тамирчдыг спорт, ерөнхий эрдмийн хичээлээ хослуулан суралцахыг захилаа. Хүүхдүүдээ дэмждэг эцэг эх, асран хамгаалагчдад ч талархал илэрхийллээ.




0
angry
0
care
1
haha
21
liked
4
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18