Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол" компанийн ажилтнууд сард 2-12 сая төгрөгөөр цалинжина

Л.Бямбажав
2022/12/30

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 

 ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын зүгээс төрийн захиргааны түвшинд хариуцлагын тогтолцоог бодитой бий болгох хариуцлага эзэнтэй байх чиглэлд тодорхой үүрэг чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод Хяналтын хэрэгжүүлдэг газар байгуулагдаж ирэх сарын нээс үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Энэ газар албан хаагчдын хариуцлага, ёс зүйд анхаарлаа тавьж, иргэн төр хоёрын ойлголцлыг бий болгох зорилгыг хэрэгжүүлж ажиллана. Жилдээ төрд хаягласан 1,1 сая өргөдөл, санал хүсэлт ирдэг. 2023 оноос эхлэн эдгээр санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт  өгч ажилладаг болно.  Мөн Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг үйл ажиллагааг сайжруулах хүрээнд олон нийтийн хяналтад шилжүүлнэ. 


Энэ оны дөрөвдүгээр сард 16 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолын дагуу Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг 2022, 2023 онд Биржээр худалдахтай холбоотой. Нийт 26 ТӨК-иудын 34 хувийг эхний ээлжид олон нийтийн хараа хяналтад шилжүүлэх шийдвэр гарсан. 

  • “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК;

  • Төрийн банк,

  • “Монголын цахилгаан холбоо” ХК;

  • “Үндэсний давхар даатгал” ХК
  • "Мэдээлэл, технологийн үндэсний парк" ТӨҮГ

  • Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК

  • Авто зам засвар, арчлалтын АЗЗА буюу 20 аймагт үйл ажиллагаа явуулдаг нийт 26 ТӨК-ийн 34 хүртэлх хувийг олон нийтийн хараа хяналтад шилжүүлнэ. 

Энэ дагуу Төрийн банкны 20 хүртэлх хувийг хувьцаа хяналтад өгөх үйл ажиллагаа амжилттай зохион байгуулсан. Мөн энэ долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтийн хяналтад шилжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн, амжилттай явагдаж байна. Иргэд, ААН-үүд идэвхтэй оролцож байна. Үндсэндээ Хөрөнгийн бирж 30 гаруй жилийн дараа олон нийтийн болж байна.

 Эрдэнэс Монгол ХХК баялгын санг бий болгож, нийгмийн салбарыг хөгжүүлэх чиглэлд  15 жилийн өмнө байгуулагдсан. Цаашид Эрдэнэс Монгол ХХК цаашид олон улсын зах зээлд Монгол Улсыг төлөөлөх томоохон зорилго тавьсан. Дотооддоо өөрийн харъяа компаниудын засаглал, менежментийг сайжруулж, бодлогыг тодорхой болгож, ашигтай ажиллах боломж нөхцлийг бүрдүүлэх цаашлаад  олон нийтийн хараа хяналтад шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй. 

 Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу "Эрдэнэс Монгол"  ХХК-ийг 

  • Нэгдүгээрт, менежментийн компани болгон өөрчлөх

  • Хоёрдугаарт, өөрчлөгдсөн бүтэц дээр 88 ажлын байран дээр нээлттэй  сонгон шалгаруулалт зарлаж байна. 

  • 88 ажлын байр дараах хэлтсээр дамжин бий болно. 

  1. Нэгдсэн стратеги бизнес хөгжлийн газар 

  2. Үйлдвэр, технолгийн газар

  3. Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар

  4. Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газар 

  5. Төслийн судалгаа, үнэлгээний газар 

  6. Хууль эрх зүйн газар 

  7. Захиргаа удирдлагын газар гэсэн долоон газар байна. Мөн долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулна. Эдгээр ажлын байран дээр нийт 88 хүнийг сонгон шалгаруулж авна.

 Шинэ бүтцийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны удирдлагыг “дарга” бус ахлах менежер хэрэгжүүлэхээр болж байна. Тус компанийн долоон газрыг долоон ахлах менежер удирдана. 

  • Ахлах менежер 9-12 сая төгрөгийн 

  • Менежер 6,5-8,5 сая төгрөгийн 

  • Ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөгийн 

  • Мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарлаа. 

 


0
angry
0
care
1
haha
2
liked
1
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 14 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 14 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 15 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 19 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 19 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27