Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

М.Төгөлдөр
2022/12/29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, шинэ, залуу улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, анх удаа Ерөнхийлөгчийн цомыг гардлаа. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хан-Хэнтийн-Аварга дэвжээний бөх, шинэ, залуу улсын харцага Ганцогтын Бадрах үзүүрлэв. 

Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед констракшн” ХХК, “Өнө мөнх хөгжил” констракшн ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Завхан аймгийн Их –Уул, сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын начин Б.Чимэдвандан нар шалгарлаа. 

Дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, Х.Цогтгэрэл, Э.Сумъяабат нар үлдэв. 
Өнөөдрийн барилдаанд аймгийн заан цолтон зургаа багтаж, аймгийн харцагаас доош цолтнууд багтсангүй. 
Шинэ оны барилдаан Анхдугаар үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойд зориулсан барилдаанаар эхэлнэ. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО





6
angry
4
care
4
haha
10
liked
17
love
8
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18