“Таван Толгой”-оос нийт иргэдэд олгох хувьцааны хэмжээг нэмэгдүүлэх санал дэвшүүллээ

М.Төгөлдөр
2022/12/29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаа олгох асуудлыг хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 18.5 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшиж буй. Үүн дээр 2012 оны 4-р сарын 10-наас хойш төрсөн 1 сая орчим хүнд нэмж 8.5 хувийг нь эзэмшүүлэх асуудал яригдаж байна. Ингэж үзвэл тус компанийн 27 хувийг нийт иргэддээ олгоно гэсэн үг.

УИХ-ын Д.Батлут Байнгын хорооны хуралдааны үеэр иргэд баялгийнхаа эзэн болох боломж нь бий болж, тус компанийн засаглал олон нийтийн хяналтад шилжихэд 27 хувь хангалтгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тиймээс 27 хувийг нэмэгдүүлж 34-өөс доошгүй хувийг нийт иргэддээ олгох санал дэвшүүлсэн нь УИХ-ын Байнгын хороогоор дэмжигдлээ. 


УИХ-ын гишүүн Д.Батлут энэ талаар ярихдаа “Хэрэв нийт иргэддээ 27 хувийг өмчлүүлбэл төрд 72 хувь нь үлдэх юм. Төрийн эрх томрох тусам тэнд хууль бус үйлдлүүд гарч, засаглалын хямрал үүсэх эрсдэлтэйг бид олон жишээнээс харлаа. 34-өөс доошгүй гэдэг нь дээшээ хэдэн ч хувиар өсөх боломжтой буюу хамгийн оновчтой томьёолол юм” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
21
liked
1
love
1
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18