Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулсан түүхэн өдрийн баярын мэнд хүргэе

М.Төгөлдөр
2022/12/29

Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улсын ард иргэд, ахан дүүс ээ!

Та бүхэндээ үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 111 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдөр монгол түмэн нэгэн хүсэл эрмэлзлээр тэмцэн босож, 200 гаруй жилийн турш үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэслэн халж, үндэсний тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхтэй билээ.

Өвлийн жавар тачигнаж, эрх чөлөөний тэмүүлэл бадарсан энэ өдөр Манжийн дарлалыг таслан зогсоож, дотоодын үл ойлголцлоо эх орон, тусгаар тогтнолын төлөө эцэслэн энхжүүлснээр Их хүрээнд наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт эзэн хаанд өргөмжилж, төрийн тамга, төрийн далбаагаа хүндэтгэн залж байлаа. Улмаар  Засгийн газрынхаа анхны бүтцийг таван яамтайгаар байгуулах түүхэн шийдвэрээ баталгаажуулж, Тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан нь монгол хүн бүрийн хувьд үеийн үед бахархан дурсаж, бахдан хамгаалах учиртай үнэ цэнийг оршоон залсан их хүндэтгэлийн өдөр юм.

Иймд Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг түүчээлэн мандуулж, эцэслэн баталгаажуулсан өвөг дээдэстээ гүн талархал илэрхийлж, Монгол эх орныхоо тусгаар тогтнол, ирээдүйн төлөө хийсэн эрхэм үйл хэргийг нь дурсан хүндэтгэж, түгээн дэлгэрүүлэх нь өнөө цагийн монгол хүн бүрийн эрхэм үүрэг гэдэгт гүнээ итгэж байна. Үүний учир УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуралдаанаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг бүх нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр,  2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн чуулганаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан түүхтэй.      

Эрхэм хүндэт Монгол түмэн минь ээ

Эрхэм хүндэт улаанбаатарчууд аа

Та бүхэндээ дахин Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулсан түүхэн өдрийн баярын мэндийг хүргэж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх Монгол эх орон минь ямагт өнөд дээшээ хөгжин дэвжиж, монгол түмнээрээ энхжин жаргахын ерөөл өргөе.

Монгол Улс минь үүрд мандан бадраг!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18