"АСРАЛЫН АЯН 4" хүмүүнлэгийн аяныг өнөөдөр зохион байгуулна

М.Төгөлдөр
2022/12/29

Монгол лам нарын чуулган фэйсбүүк группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг АСРАЛЫН АЯН 4 хүмүүнлэгийн аяныг өнөөдөр зохион байгуулна.

Тус аянд нийслэл хот, орон нутаг, гадаад улс оронд шавилан суугаа олон лам хуваргууд өөрсдийн боломж бололцоогоороо хандив өргөж оролцдог бөгөөд үндэсний тусгаар тогтнолын баяраар уламжлал болгон зохиодог байна.

АСРАЛЫН АЯН 1 аяны хүрээнд Корона вирус 2019 онд Монголд тархаж эхлэх үед лам нарын чуулган группээс түүчээлж 20'000'000 сая төгрөгийн хандиваар тухайн үед хомс байсан бээлий маск гэх мэтийг УОК-т хандивлаж байв.

АСРАЛЫН АЯН 2 аяны хүрээнд 2020 онд Улаанбаатар хотын дүүргүүдэд хөл хорионд байж хоол хүнсний дутагдалд орсон 300 гаад айл өрхүүдээр хүнсний зүйлс тарааж УОК-т бэлэн мөнгө, маск бээлий зэрэг эд зүйлсийг хандивлав.

АСРАЛЫН АЯН 3 аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад нэн чухал яаралтай байгаа 21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын дүүргүүдийн 11 эмнэлэг буюу Эх нялхас, БГД-ийн хүүхдийн эмнэлэг, СХД хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төв, Улсын 3 дугаар төв эмнэлэг , улсын 1-р төв эмнэлэг, ЧД эмнэлэг, 1-р төрөх ӨРГӨӨ АМАРЖИХ, БЗД АМГАЛАН АМАРЖИХ, ХҮРЭЭ АМАРЖИХ, БАГАНУУР дүүргийн эмнэлэгүүдэд хандивлажээ.

"Асралын аян" 4 хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр буюу 12 сарын 29 ний 11 цагт Баянгол Дүүргийн Тохижилт Үйлчилгээний ажилчдад хоол хүнсний зүйл, дулаан бээлий,зарим ажилчдад эмчилгээний төлбөр хандивлах үйл ажиллагаа 25 р эмийн сангаас хороолол өгсөх замд байдаг Чингүнжавын хөшөөний урд талбайд болно.

Бүх нийтийн амралтын өдөр тул төлөөлөл болгоод 20 ажилчдад энэхүү тусламжийн дээжийг гардуулахаар төлөвлөжээ.

Лавлах утас 96662081


0
angry
1
care
0
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18