Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

М.Төгөлдөр
2022/12/29

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 2022 оны 12-р сарын 28-ны 20 цагаас 12-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нийслэлд цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -33…-35 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар  цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -36…-41 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 30-НААС НЭГДҮГЭЭР САРЫН 3-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн  аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, нэгдүгээр сарын  2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, арванхоёрдугаар сарын 31-нд говь, талын нутгаар, нэгдүгээр сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч бага зэрэг суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 31-нээс нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18