Д.Батлут: 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд олгох Тавантолгойн хувьцааны хэмжээг нэмж чадлаа

Н.Мижидмаа
2022/12/28

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаа олгох асуудлыг хэлэлцлээ.

Уг төслийг боловсруулахдаа 2012 оны 4-р сарын 10-наас хойш төрсөн хүмүүст “Эрдэнэс Таван толгой” компанийн 27 хувийг олгохоор тусгасан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут санал гаргаж 27 хувийг 34-өөс доошгүй хувь болгон өөрчлөх санал хураалт явуулж, дэмжигдлээ. Ингэснээр 1 сая орчим хүүхэд “Эрдэнэс таван толгойн” хувьцааны 34 хувийн эзэмшигч болох эхний шийдвэр гарлаа. Уг санал нь ийнхүү Байнгын хороогоор дэмжигдсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж, эцсийн шийдвэр гарна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батлут ярихдаа “Ингэснээр иргэд баялгийнхаа эзэн болох боломж нь бий болж, тус компанийн засаглал олон нийтийн хяналтад шилжих эхлэл болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний өмнө тэдэнд 27 хувийг өмчлүүлж, төрд 72 хувь нь үлдэх байв. Төрийн эрх томрох тусам тэнд хууль бус үйлдлүүд гарч, засаглалын хямрал үүсэх эрсдэлтэйг бид олон жишээнээс харлаа. 34-өөс доошгүй гэдэг нь дээшээ хэдэн ч хувиар өсөх боломжтой буюу хамгийн оновчтой томьёолол юм” гэлээ. 

 


1
angry
0
care
1
haha
23
liked
3
love
8
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18