"Говь" ХК дэлхийн номер нэг ноолууран пальто үйлдвэрлэгч компани болохоо ОУ-ын худалдааны тэмдгээр баталгаажууллаа

Н.Мижидмаа
2022/12/28

Бүтээгдэхүүний чанараар олон улсад хэдийн танигдсан 41 жилийн түүхт үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” ХК нь дэлхийн зах зээлийн олон шатлалт худалдааны шалгуурыг хангаж “Дэлхийн номер нэг ноолууран пальто үйлдвэрлэгч компани” болохоо баталгаажууллаа. “Говь” ХК нь өөрийн эх орондоо төдийгүй Европ болон Хойд Америкийн зах зээлд монгол ноолуурын чанар эдэлгээг таниулж, брэнд бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн таашаалыг хүлээсээр ирсэн билээ. Уг худалдааны тэмдгийг баталгаажуулж авснаар Хойд Америкийн зах зээлд монгол ноолуураа таниулан сурталчлах таатай боломж бүрдэж байгаа юм.

Тус худалдааны тэмдгийг АНУ-ын Худалдааны яамны харьяа агентлаг болох АНУ-ын Патент, барааны тэмдгийн албанаас олгодог байна.


Говь ХК нь 2019 оноос эхлэн олон улсад www.gobicashmere.com онлайн худалдааны сувгаар дамжуулан дэлхийн хэрэглэгчдэд илүү ойртож “Ноолууран хувцсыг хүн бүрд” уриа дор “Загварлаг, чанартай ноолууран хувцсаа дэлхийд таниулж хүн бүрийг гоёно” хэмээсэн эрхэм зорилгыг баримтлан ажиллаж байна.

Салбартаа түүчээлэгч “Говь” ХК нь анх 2018 онд хоёр талаараа өмсөх боломжтой ноолууран пальто үйлдвэрлэснээр салбартаа шинэ технологийг амжилттай нэвтрүүлсэн. Ингэснээр нэг пальтог хоёр өөр өнгөөр өмсөж болох загварын шинэ шийдлийг гаргаж хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн урлаж олны таашаалыг хүртсэн юм.  

Өдгөө “Говь” ХК нь бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, эдэлгээ, загвар хийц зэрэг бүхий л талаар салбартаа тэргүүлэгч байж, хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэн дэлхийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж байна.

Дэлхийн брэнд Говь ХК нь 2016 онд Герман улсын Берлин хотод салбар дэлгүүрээ  нээснээс хойш амжилттай үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байгаа билээ. Мөн тус компани нь ирэх жилүүдэд дэлхий даяар 60 салбар дэлгүүрээ нээж нийт ажилчдынхаа тоог 10 мянгад хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн компанийн 1500 ажилтныхаа эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж, ажлаараа бахархах үнэ цэнийг бий болгож, үндэсний брэндийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг эрхэм зорилго болгодог байна.


“Говь” ХК нь монгол ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхийд таниулж, байгаль орчинд ээлтэй, улс орныхоо эдийн засагт үлэмж хувь нэмэртэй, олны таашаал хүртсэн тогтвортой үйлдвэрлэлээр салбартаа түүчээлэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18