Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг,Тогосын хоолой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км, сумаас зүүн хойд зүгт 20 км, Багануур дүүргээс баруун зүгт 50 км/-т суудлын автомашинууд цасанд суусан гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 04:57 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 53.5 км зам туулан 06:31 цагт очиход 38 зорчигчтой, 6 автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна