"УИХ болон ЗГ-ын гишүүн, дэд сайдын гэр бүлийнхнийг төрийн удирдах албанд томилохгүй, тендерт оролцуулахгүй"

Л.Бямбажав
2022/12/23

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсний дагуу  УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын албан тушаал хашиж байгаа бол тэдний харилцан хамаарал бүхий этгээдүүд буюу эхнэр, нөхөр, төрсөн ах, дүүс  төрийн захиргааны болон төрийн өмчийн хуулийн этгээдийн газарт удирдах ажил, албан тушаал эрхлэхгүй байх мөн өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдийн компани нь төрийн тендер, худалдан авах ажиллагаанд ордоггүй байх зохицуулалт хийх үүргийг Ерөнхий сайд өгсөн.  

 Энэ дагуу Хууль зүйн яамнаас холбогдох хуулийн өөрчлөлтийг боловсруулж байна.

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна,

2. Төрийн албаны тухай хуульд,

3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулах замаар дээрх өөрчлөлтүүдийг хийнэ. 

Иргэд олон нийтийн зүгээс төрөөс тодорхой хэдхэн зүйлийг шаардаж байгаа. Хамгийн нэгдүгээрт, шударга, ард түмэнд тэгш боломжийг шаардаж байна"  гэлээ. 


4
angry
0
care
2
haha
5
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18