Х.Алтай: Монголын Хөрөнгийн бирж IPO гаргахад бэлэн болсон

Л.Бямбажав
2022/12/23

 “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь нийт гаргасан хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож олон нийтийн өмчийн оролцоотой компани болоход бэлэн болжээ. 

Төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гаргаж биржээр нээлттэй арилжаалах замаар олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангах зорилгоор УИХ-ын 2022 оны 16 дугаар тогтоолоор “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийг баталсан.  Улмаар Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-ыг баталсан бөгөөд энэхүү жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК багтсан билээ.

Монголын Хөрөнгийн бирж IPO гаргахад бэлэн болжээ. Үүнтэй холбогдуулан Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн өмчит компаниудыг түүчээлж, Монголын Хөрөнгийн бирж хувьцаа гаргах Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Хөрөнгийн бирж хувьцаа гаргах бэлтгэл ажлаа хангаж, СЗХ-ноос зөвшөөрлөө авсан. Ирэх Даваа гаригт Монголын хөрөнгийн бирж IPO хийхэд бэлэн болсон. 

Манай IPO хэд хэдэн онцлогтой. Төрийн олон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээд 5-аас дээш хувийг эзэмших боломжгүй. Мөн улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд хувьцаа эзэмших боломжгүй. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж улс төрийн нөлөөнөөс ангид, ямар нэг компани хувьцааг дангаар эзэмших эрсдэлгүй, жинхэнэ утгаараа олон нийтийн хяналтад шилжинэ” гэлээ. 


0
angry
0
care
1
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18