Замын-Үүд – Эрээн боомтын галт тэрэг солилцоо илт сэргэжээ

Л.Бямбажав
2022/11/02

Цар тахлын халдварыг хумих зорилгоор БНХАУ өнгөрсөн оны эцсээр Замын-Үүд – Эрээн  боомтын галт тэрэг солилцоог эрс багасгасны улмаас манай улсын экспорт импортын хэмжээ буурч эдийн засагт сөрөг үр дагавар гарах болсон. Цар тахлын хүнд үе өнгөрч Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр эргэн сэргэж байна. Сүүлийн саруудад Замын-Үүд – Эрээн боомтоор солилцох галт тэрэг нэмэгдэж байгаа нь үүний бодит илрэл юм. Энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс тус боомтын өргөн царигийн төмөр замаар УБТЗ хятадын талд хоног тутам 14 галт тэрэг өгч эхэлснээр галт тэрэг солилцоо цар тахлын өмнөх үеийн хэвийн хэмжээнд хүрсэн. Өнгөрөгч 10 дугаар сард УБТЗ галт тэрэг солилцоог илүү өсгөж өргөн царигаар хятадын талд 3 удаа 15 галт тэрэг өгсөн нь цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна. УБТЗ экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх бүхий л боломжийг эрэлхийлж, цар тахлын улмаас алдсан боломжоо нөхөхөөр шамдан ажиллаж байна. Өнгөрөгч 10 дугаар сард УБТЗ-ын тээврийн хэмжээ өмнөх саруудаасаа өссөн үзүүлэлттэй байна.

 Экспортоор:

Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар Замын-Үүд өртөөнөөс 428 галт тэрэг Эрээн өртөөнд өгчээ.  Үүнд:

  • Төмрийн хүдэр ачсан галт тэрэг – 88
  • Нүүрстэй галт тэрэг 123
  • Зэс болон бусад ачаатай галт тэрэг 31
  • Транзит чингэлгийн галт тэрэг – 99
  • Ачаанаас суларсан хоосон чингэлэгтэй галт тэрэг  - 87  (4102 вагон)
  • Импортын чингэлэг ачаатай 61 галт тэрэг (3398 вагон)
  • Транзит чингэлгийн ачаатай 128 галт тэрэг
  • Холимог ачаатай 21 галт тэрэг

Импортоор:

Нарийн царигийн төмөр замаар Эрээн өртөөнөөс 210 галт тэрэг Замын-Үүд өртөө хүлээн авсан байна. 

Үүнд:

  • Импортын чингэлэг ачаатай 61 галт тэрэг (3398 вагон)
  • Транзит чингэлгийн ачаатай 128 галт тэрэг
  • Холимог ачаатай 21 галт тэрэг

 Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

  Гэрэл зургийг Б.Тэмүүлэн

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18