С.Шаарийбуу: Эцэст нь би ялсан мэт боловч навсайсан нэг амьдрал л үлдлээ

М.Төгөлдөр
2022/12/19

Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайз улсад бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн үнэнийг олж, уучлалт гуйлгуулахын тулд түүний аав С.Шаарийбуу 16 жил явсан билээ. Уг хэрэг эцэслэн шийдэгдэлгүй явсаар энэ оны 12 сарын 16-нд Малайзын шүүхээс Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азилах Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэн нэрсийг зарлаж таван сая ринггит буюу монгол мөнгөөр 3.76 тэрбум орчим төгрөг олгуулахаар болсон билээ.

Талийгаачийн аав С.Шаарийбуу өнөөдөр сэтгүүлчдэд хандаж олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Охиноо дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье. Миний охин бусдын л адил амьдралын төлөө зүтгэж, өвчтэй байсан хүүхдээ эмчлүүлэхээр харь орныг зорьсон. Надад охиндоо өгөх мөнгө байгаагүй ээ. Хүний нутагт хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдож, хүний наймааны золиос болсон олон монгол иргэн бий. Бидэнд тохиолдсон үйл явдлаас болж өнгөрсөн хугацаанд эдгээр хүмүүсийн төлөө ч явсан. 

Энэ хугацаанд би Монголын төрд, Малайзад, хүний эрхийн байгууллагад гээд нийт 300 гаруй өргөдөл бичсэн. Аз болж Малайзын нэртэй хуульч, өмгөөлөгч Карпал Сингхтэй би хувь тохиолоор учирсан. Тэр хүн надад тусалахад бэлэн байна гэхдээ хэрэг 100 жилийн дараа ч шийдэгдэж магадгүй, намайг тэвчээртэй байгаарай" гэж байсан. Харин өнөөдөр бид шударга ёсыг тогтоож чадлаа.

Гэсэн ч энэ 17 жилд өнчирсөн хэдэн хүүхэд, навсайсан амьдрал л үлдлээ" хэмээсэн юм. 



2
angry
8
care
3
haha
6
liked
29
love
93
sad
15
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18