Д.Баясгалан: Бид төрөөс 460 орчим сая долларын авлагатай, нүүрсийг зах зээлийн ханшаар авсан

М.Төгөлдөр
2022/12/19

"Бодь интернэшнл" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан өнөөдөр/2022.12.19/ мэдээлэл хийлээ. 

“Бодь интернэшнл” групп Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төслийг 2019 онд хэрэгжүүлж эхэлсэн. Харин уг төслийг хэрэгжүүлэхдээ хэт өндөр өртгөөр гүйцэтгэсэн гэх асуудал хөндөгдөөд байгаа юм.

Тэрбээр уг асуудалд тайлбар хийн "Тухайн үед энэ ажлыг манайхаас өөр хийх газар ч олдоогүй, гадны зах зээлээс ч мөн адил олдохооргүй байсан. Бид харин ч хаана ч байхгүй хямд өртгөөр барьж өгсөн. Захиалагч талаас манайхыг 30 сарын дотор барьж өг гэдэг үүргийг өгсөн. Гэтэл бидний санхүүжилтийг 60 сарын дараа өгнө гэсэн. Иймд бид урьдчилгаа 15 хувийг буюу өгч үлдсэн 85 хувийг нь нүүрсээр бодож авахаар гэрээ хийсэн. Харин уг гэрээг нууцад авахад тухайн үед би гайхаж байсан. Гэтэл тендер зарлахгүйгээр шууд манайхыг уг төслийг гүйцэтгэгчээр оруулсан нь манайх шиг ийм нөхцлөөр төмөр зам барих газар байхгүй байсан. Миний санаж байгаагаар тухайн үед гадны хэд хэдэн улсуудаас санхүүжилт хүсээд бүтэхгүй байсан. Магадгүй нууцад авч гэрээ байгуулаагүй бол өнөөдрийг хүртэл төмөр зам баригдахгүй байх байсан. Ингэж нууцад авсныг тендер зарлахгүй шууд шалгаруулсантай л холбоотой гэж ойлгож байгаа. Дахин хэлэхэд уг төслийг амжилттай дуусгахын тулд шүү дээ. Одоо төсөл 82 хувьтай явж байна. Гэхдээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаас болж, төмөр замын ажил бүрэн дуусахгүй байх эрсдэл бий. 

Биднийг нүүрсийг 60 доллараар маш хямд авч байна гэж яриад байгаа. Бид тухайн үеийнх нь зах зээлийн ханш индексээр нь бодож авдаг. 140 доллараар ч авч байсан үе бий. Үндсэндээ нүүрсний үнэ өсөхөд бид бага нүүрс авч, үнэ буурахад их нүүрс авдаг гэсэн үг. Түүнчлэн манайх төрөөс нийт 460 орчим сая долларын авлагатайгаас өнөөдрийн байдлаар 225 сая долларын авлага үүсчихсэн явж байна. 

Уг төслийг явуулахад бид худалдааны санхүүжилтээр барьцаа болгон гадны улсуудаас 200 орчим сая долларын санхүүжилтийг босгосон. Энд "Голомт" банк огт оролцоогүй ямар нэгэн гэрээ хийгээгүй, санхүүжүүлээгүй. Миний бие "Бодь" группийн ажилд анхаарч ажиллаж байгаа" гэсэн юм. 





6
angry
0
care
2
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18