“Гоожингийн өндөр”-ийг нийслэлийн мэдэлд буцаан авах шүүхийн шийдвэр гарчээ

Л.Бямбажав
2022/12/16

Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914 онд бариулж, амьдарч байсан "Гоожингийн өндөр" хэмээх барилгыг хамгаалалтад авах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамжыг өнгөрсөн орны арванхоёрдугаар сард гаргаж байв. 

Захирамжаар, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт орших, хоёр давхар, "Гоожингийн өндөр" гэх барилгыг эвдэх, гэмтэх, устахаас сэргийлэх зорилгоор цагдаагийн хамгаалалтад авч, мөн барилгын анхны хэлбэр, хийцийг алдагдуулахгүй сэргээн засах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаахыг холбогдох албаныханд үүрэг болгож байв. 

Тэгвэл түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хууль зөрчин бусдын өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, нийслэлийн мэдэлд эргүүлэн авах асуудлаар НЗДТГ-ыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд хандаад байсан юм. 

Энэ тухай тэрбээр "Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр” хэмээх дурсгалт барилгыг нийслэлийн мэдэлд буцаан авах, хамгаалах, засварлах Хотын даргын шийдвэртэй холбоотой маргаанд бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр яллаа. Хот түүх, соёлын дурсгалаа хамгаална"  хэмээн твиттер хуудаснаа жиргэсэн байна. 



0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18