Жагсагчдад хоёр гэр олгож, ДДЭШ сувгийн антенн холбуулж өгөхөөр болжээ

М.Төгөлдөр
2022/12/15

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу хоёр гэр болон бусад шаардлагатай зүйлсийг олгохоор боллоо. Тодруулбал, өчигдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагт ирүүлсэн өргөдөлдөө иргэд дулаалга, халаалттай 10 гэр, галын хор, сайн чанарын цахилгааны утас, ширээ сандал, сувгийн антен татаж өгөхийг шаардс

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд өнөөдөр жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс дулаалгатай гэр хоёрыг, мөн  галын хор, кабелийн утас,  ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг олгох, түүнчлэн ДДЭШ сувгийн антенн холбуулж өгөх шийдвэр гаргасныг мэдэгдлээ.  

“Жагсаалд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар шаардлагатай арга хэмжээг нийслэлийн зүгээс шат дараатай авсаар байгаа. Ирүүлсэн хүсэлтийг боломж бололцоогоороо шийдээд явна. Харин цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангахад анхаарч, энэ чиглэлээр өгөх зааварчилгааг дагахыг та бүхнээс хүсэж байна” хэмээн тэрбээр онцолсон юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР




1
angry
0
care
1
haha
2
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18