Голомт банк 2022 оны “Онцлох ТоС байгууллага”-аар шалгарлаа

М.Төгөлдөр
2022/12/15

Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС)-ноос жил бүр ТоС хэрэгжилтээр манлайлсан байгууллагуудыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалгаруулдаг билээ. Энэ жилийн хувьд ТоС холбооны гишүүнчлэлийн цар хүрээ өргөжин тэлж, ББСБ-уудыг хамруулсан бөгөөд нийт 11 байгууллагаас  Голомт банкийг 2022 оны “Онцлох ТоС байгууллага”-аар тодрууллаа.

Голомт банк байгуулагдсан цагаасаа байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг дэмжин ажиллаж ирсэн бөгөөд дэлхийн 130 банкны хамтаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилгад нэгдэж, Монгол Улсаа төлөөлөн  “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банк болсноор уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой хөгжлийн зорилтуудыг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

Бид UNEP FI Хариуцлагатай банкны зарчмуудын дагуу зээлийн багцын нөлөөллийн шинжилгээ хийж, уур амьсгал болон усны салбарт үзүүлж буй зээлийн багцынхаа сөрөг нөлөөг бууруулах зорилт тавиад буй. Энэ хүрээнд 2022 оны 4 дүгээр сараас эхлэн СО2-ыг өндөр хэмжээнд ялгаруулж байгаа салбаруудыг тодорхойлон, зээлийн хүсэлт тус бүр дээр нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг тооцож эхэлсэн.

Мөн ТоС холбооноос тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст жил бүр “ТоС талархал” цом гардуулдаг уламжлалтай. Уг цомын эзнээр Голомт банкны Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээчин Г.Ундрам тодорсон байна.

Амжилт бүрт бидэнтэй хамт байж, хамтран ажилладаг харилцагчид болон хамтрагч байгууллагууддаа баярлалаа. 

 

 

 

 


0
angry
1
care
1
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18