Ц.Анандбазар: Би УИХ-ын гишүүн болсон утга учраа одоо л ойлгож байна, ЭТТ-г харсан ямар ч хүн хулгай хийхгүй сууж чадахгүй

М.Төгөлдөр
2022/12/15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2022.12.15/ болж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нүүрсний хулгайтай асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр: 

"Бид тав нэр дурдагдсан нь сайн гэж бодож байгаа. Хулгай хийгээгүй хүнд айх юм алга. Бид нэрээ цэвэрлээд гарна. Ард түмэн жинхэнэ хулгайчдыг нь мэдэж байгаа юм билээ. 1990 онд мал, 1996 онд байрыг үнэгүй хувьчилсан шиг УИХ-ын 76 хулгай хийсэндээ ард түмнээс уучлалт гуйгаад "Эрдэнэс таван толгой"-г ард түмний өмч болгон хувьчилж өгөх ёстой Ерөнхий сайд аа. 

Бэлэн сул мөнгө ЭТТ-оор урсаж ирсэн учраас үе үеийн Засгийн газрынхан, албан тушаалтнууд энэ хулгайг хийж ирсэн. Ер нь энийг харсан ямар ч хүн хулгай хийхгүй сууж чадахгүй. Ард түмний өмч болгохгүй бол цаашдаа ч энэ хулгай үргэлжилсээр байх болно. Хэн нэгнийг барьж хорьлоо гээд хулгай тасрахгүй. 100 хувь ард түмний өмч болох юм бол инфляци багасна. Яаж идэх учраа олоод идэж ууж байсан хүмүүс нь баригдах болохоороо гэмгүй хүмүүсийн нэрийг зарладаг. Хэрвээ хувьчилж чадах юм бол Монголын  ард түмэн насан туршдаа сайхан амьдрах боломжтой болно. Энэ ганц МАН-д ч байгаа юм биш. АН улстөржүүлж болохгүй. АН гарсан чм бас л хулгайлна ш дээ. Тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй. Хулгайчдыг жинхнээсээ олж зарлах хэрэгтэй. Хулгайч нар баригдахгүй гээд л хулгай хийчихдэг юм билээ. Одоо энэ хулгайгаа зогсоох хэрэгтэй байна" гэсэн юм. 


8
angry
2
care
9
haha
28
liked
3
love
10
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18