АТГ: Хөгжлийн банкны асуудлаар яллагдагчаар татагдсан 94 хүний дотор УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хүн ч бий

Л.Бямбажав
2022/12/13

 АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийж, нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж буй 17 хүний нэрсийг зарласан. Энэ үеэр манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэг ямар шатанд яваа вэ гэдгийг тодруулахад,  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох дараах хариултыг өглөө. 

Тэрбээр "Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс явуулж эхэлсэн.  Мөрдөн шалгах ажиллагаа маш өргөн цар хүрээнд хийгдсэн. Нийт 94 хүн болон хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үүний дотор УИХ-ын гишүүнээр одоо ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн асан ч бий.  Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас томилогддог тодорхой албан тушаалтнуудын хэрэг харьяа прокурорын байгууллагад очсон, хянагдаж байгаа. Хөгжлийн банкын хэрэг дээр Монгол Улсын иргэд өргөн дэмжлэг үзүүлсэн, олон нийтийн дэмжлэгтэйгээр энэ хэргийг шуурхай шийдэж чадсан" гэлээ. 



0
angry
0
care
2
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18