Жагсаалын үеэр нийгмийн дэг журам зөрчсөн гэх 15 иргэнийг саатуулжээ

Л.Бямбажав
2022/12/11

Хүний эрхийн Үндэсний Комисс төв талбайд долоо дахь өдрөө үргэлжилж буй жагсаалд оролцож байгаа. Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 04-нөөс эхэлсэн жанжин Д.Сүхбаатарын талбайд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  иргэдийн жагсаал, цуглаанд ХЭҮК ажиглалт, дүн шинжилгээ хийж байна.

Жагсаал, цуглааны үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн, нийгмийн хэв журам зөрчиж жагсагчдын болон иргэний нийгмийн ажилчдын биед халдсан асуудал гарч байгаа тул иргэд жагсч,  цуглахдаа бусдын эрх чөлөөнд халдаж, нийгмийн дэг журам зөрчихгүй байхад анхааруулав.

ХЭҮК-оос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч хүний эрхийн хэрэгжилтийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж буй.

 Тиймдээ ч жагсаалын үеэр нийгмийн дэг журам зөрчсөн гэх 15 иргэнийг хууль сахиулах байгууллагаас саатуулсан бөгөөд комиссын гишүүд болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нар саатуулагдсан иргэдтэй уулзаж, Монголын Өмгөөлөгчийн Холбоотой хамтран хууль зүйн туслалцаа үзүүлж байна гэв. Мөн өлсгөлөн зарлаад байсан иргэний биеийн байдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвтэй холбогдож асууж тодруулахад шинжилгээний хариу өлсгөлөн зарлахад харш гарсан тул өлсгөлөнгөө зогсоох зөвлөгөөг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өгсний дагуу өлсгөлөнгөө зогсоолоо.


6
angry
0
care
0
haha
5
liked
1
love
8
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18