Х.Нямбаатар: Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийсэн талбай дээр он оноор нь хэмжилт хийж эхэлсэн

Л.Бямбажав
2022/12/09

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Би та бүхэнд 24 цагийн өмнө мэдээлэл өгсөн. Хэвлэлийн хурлын дараа би гарч жагсагчидай уулзсан. Иргэд нүүрсний гэх хэрэгт холбогдсон этгээдүүдийг зарлаж, бүгдэд нь 15 жилийн хорих ял оноох, хөрөнгийг нь улсын орлого болгох шаардлага тавьж байгаа.  Бид 1992 оны Үндсэн хуульдаа хууль дээдлэх ёсыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгож зарласан. Тиймээс хууль дээдлэх зарчмын дагуу  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байж нүүрсний хулгайн хэрэгт ямар албан тушаалтнууд холбогдсон бэ гэдгийг шүүхэд шилжүүлж байж олон нийтэд ил болгоно. Жагсагчдын тавьж буй энэхүү шаардлага нь ихэд ойлгомжгүй байгаа юм. 15 жилийн ялыг өнөөдөр хэн хэнд яаж оногдлуулах нь  ойлгомжгүй. Шүүхийн шийдвэрлэх асуудал.


 Мөрдөн шалгах ажиллагааг жагсагчдын шаардлагын дагуу эрчимжүүлсэн. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 40 орчим мөрдөгч ажиллаж, өнөө өглөөнөөс хүмүүсээ дуудаж, асууж тодруулж байгаа. 

Мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа экспортыг зогсоохгүй байх бүх аргыг авч хэрэгжүүлнэ. Тэнд ажиллаж байгаа конторын ажилчид болон экспортод оролцож байгаа Монгол талын компаниудыг дуудаж шалгана. 

Хоёрдугаарт, бид нүүрсийг худалдан авч байгаа талуудыг энэ хэрэгт буруутгаж, шалгахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Манай дотоодын тээвэрлэлт, хил гаальтай холбоотой асуудал. 

Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудалд маркшейдэрийн албыг өнөөдрөөс томилсон. Уул уурхайн хэмжилт хийдэг баг бүрэлдэхүүн "Эрдэнэс Тавантолгой  болон жижиг Тавантолгойн олборлолт хийсэн талбай дээр он оноор нь уул ажлын төлөвлөгөөтэй нь уялдуулж, хэмжилт хийнэ. Өөрөөр хэлбэл, нийт хэр хэмжээний талбайд уулын ажлыг хийсэн бэ, хэд нь газрын гадарга дээр хөрс хуулалтын шороо болж  үлдсэн, хэдэн сая тонн нүүрс олборлосон, түүнээс хэд нь коксожсон нүүрс вэ гэдэгт нарийвчлан хэмжилт хийж эхэлсэн. Мөн хил гаалийн мэдээллийг тулгах ажил хийгдэж байгаа" гэлээ. 






1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18