ХНХ-ын сайд Т.Аюурсайхан Бүгд Найрамдах Сингапур улсын ажиллах хүчний сайд Тан Сее Ленгтэй уулзав

М.Төгөлдөр
2022/12/07

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 17 дугаар ээлжит чуулган 2022 оны 12 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд Сингапур Улсад зохион байгуулагдаж байна.

Энэхүү чуулганд Ази, Номхон далайн бүсийн 26 улсын Засгийн газрын болон нийгмийн түншлэлийн талууд, ажил олгогч, хөдөлмөрчдийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Чуулганы хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Бүгд Найрамдах Сингапур Улсын Ажиллах хүчний сайд Тан Сий Ленгтэй 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр уулзлаа.

Т.Аюурсайхан сайд чадавхи, үр дүнд суурилсан цомхон төрийн албыг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, албан бус эдийн засгийг албан эдийн засагт шилжүүлэх чиглэлээр Сингапур Улсын Ажиллах хүчний яамтай хамтран ажиллах саналыг дэвшүүллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ажиллах хүчний сайд Тан Сее Ленг Ази, Номхон далайн бүсийн 17 дугаар ээлжит чуулганд Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч нийгмийн түншлэлийн талуудыг хамруулан бүрэн бүрэлдэхүүнтэй оролцож байгаад талархал илэрхийллээ. Монголын талаас хамтран ажиллахаар дэвшүүлсэн саналууд бүгд ач холбогдолтойг дурдаж улмаар хоёр улсын холбогдох яамд хамтран ажиллахаар тохиролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18