Т.Аюурсайхан: Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн идэвхтэй гишүүн гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээе

М.Төгөлдөр
2022/12/03

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны 47/3 дугаар тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Энэ жил “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилтэт шийдлүүд: Хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор тэмдэглэж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ын "Хэнийг ч орхигдуулахгүй" гэсэн үндсэн зарчмын дагуу Засгийн газар, төр, хувийн хэвшил хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ хамтдаа хөгжиж, тэгш эрхтэй нийгмийг бүтээх ёстой. 2021 оны байдлаар Монгол Улсын хүн амын 3.1 хувь буюу 106169 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа бөгөөд 0-18 насны хүүхдүүд 11.1 хувийг эзэлж байна.

2016 онд УИХ-аас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль-”ийг баталснаар хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд тэгш эрхтэй оролцох боломжтой болсон. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодит болгоход чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”, “Нийгмийн халамжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын тухай хууль”-иудын шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Мөн Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль батлагдсанаар нийтийн тээвэр, барилга байгууламж, авто зам, замын байгууламж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, саад бэрхшээлгүй оролцох нөхцөл бүрдэх юм.

“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад хөгжлийн бэрхшээлээр ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглох, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч дэмжих зэрэг зохицуулалтуудыг тусгасан.

“Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчимд тулгуурлан төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх хүрээнд инноваци, технологийн шинэ шийдлүүдийг бий болгоход анхааран ажиллаж байна. Тухайлбал:

· E-Mongolia, Е-halamj, E-Job системийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бүртгэл, мэдээлэл, технологийн тохиргоотой хөгжүүлж, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд Зайнаас зөвлөн туслах төв /duudlaga.mn/-ийг байгуулан ажиллуулж байна.

· Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн “монгол хэлний бичвэрийг ярианд хөрвүүлэх программ хангамж”-ийг хөгжүүлэх туршилтын ажлыг эхлүүлээд байна.

· Хувийн хэвшлээс санаачлан “Виртуал дохионы хэлмэрч” бүтээн хөгжүүлж, сонсголын бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд тэгш оролцох, мэдээ, мэдээллийг хүртээмжтэй авахад хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

· Жайка олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэхэд дэмжих ажлын байранд дадлагажуулагчийг бэлтгэж байна.

Энэ салбарт хийж хэрэгжүүлсэн ажил бүрийн цаана дуу хоолойгоо өргөж, бидэнд үнэтэй санал зөвлөмж өгдөг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үе үеийн төрийн бус байгууллага, хүний эрхийн зүтгэлтнүүдийн санал санаачлага, үүрэг оролцоо, хамтын ажиллагаа их хувь нэмэр оруулдаг гэдгийг энд онцолмоор байна.

Бидэнд хийснээсээ илүү хийх ажил их байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол үйлчлүүлэгч, сурагч, ажиллах хүч, баялаг бүтээгч, нийгмийн идэвхтэй гишүүн гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД
Т.АЮУРСАЙХАН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18